Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Жамъянгийн МЯГМАР

Монгол Улсын Төрийн Соёрхолт
Ж.Мягмар 1945 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн.
Малын их эмч мэргэжилтэй, 1975-1987 онд эрдэм шинжилгээний ажилтан. 1988 оноос эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Шинэ эхлэл" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Одоо Ж.Мягмарын толгойлсон энэхүү компани нь 30 шахам нэр төрлийн эм, био бэлдмэл үйлдвэрлэж хот, хөдөөд нийлүүлж байна.
Ж.Мягмар шинжлэх ухааны нээлт хийсэн, энэхүү нээлтийнхээ онолын дүгнэлтэд тулгуурлан 9 шинэ бүтээл. 3 оновчтой санал, 9 ном товхимол, 19 эрдэм шинжилгээний өгүүлэл, 44 стандарт, техннкийн баримт бичиг, 25 бүтээгдэхүүн. хүн малын эм 5. оношлогооны бэлдмэл 4-ийг тус тус зохион бүтээжээ.
Бүтээлүүд нь олон улсын болон эх орны үзэсгэлэнгээс алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртэж байв. Тухайлбал "Тарга" биобэлдмэл зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсний учир тэрээр 1991 онд Төрийн соёрхол хүртсэн.
Ж.Мягмар сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газраас шалгаруулдаг "Шилдэг бизнесмен", "Шилдэг татвар төлөгч" өргөмжлөлийг удаа дараа авсан байна.
Нээлтийн сэдэв, огноо
Амьд биед ургамлын алкалоидын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл  1994.7.7


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats