Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Доржийн НЯМАА












Физик математикийн ухааны доктор (Рh.D), Биологийн ухааны доктор профессор
Д.Нямаа 1940 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Физикч, биологич мэргэжилтэй.
1974 онд физик-математикийн ухааны дэд доктор.
1993 онд биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр физик-технологийн хүрээлэнгийн орлогч захирал, Шинжлэх Ухаан Техникийн хүрээлэнгийн захирлаар тус тус ажилласан ба одоо Физик-Технологийн хүрээлэнгийн захирлын алба хашиж байна.
Д.Нямаа Монгол улсад шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн технологийг уялдуулах чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагуудыг олон жил удирдсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн төвийг байгуулан захирлаар нь ажиллаж байхдаа Монгол улсын шинжлэх ухаан, технологийн бодлогын асуудлыг хөгжүүлэхэд холбогдох олон арван судалгаа, шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулсан туршлагатай эрдэмтэн хүн.
Тэрээр хэт авианы, плазмын, био сансарын зэрэг чиглэлээр судалгааны ажил хийдэг. 30 гаруй жил эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байна.
Нээлтийн сэдэв, огноо
Амьд биед ургамлын алкалоидын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл  1994.7.7


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats