Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мөнхдоржийн ДАШ













Мө Даш Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн.
1954 онд Монгол Улсын Их Сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн.
1954-1970 онд Завхан, Булган аймагт малын эмч, Хөдөө Аж Ахуйн яаманд хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлд референт.
1971-1989 онд Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хорооны орлогч дарга, дарга. Шинжлэх Ухаан. Техник, Дээд Боловсролын Улсын Хорооны даргаар тус тус ажиллаж байсан.
Академич Мө.Даш  шинжлэх ухаанд нээлт хийсэн ба 8 шинэ бүтээлийн зохиогч юм. Тэрээр Монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинэ бүтээл, оновчтой саналын ажлыг өрнүүлэн хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг боловсон хүчнээр бэхжүүлэх, материаллаг баазыг дээшлүүлэх, эрдэмтдийг бэлтгэх, сургах, шинжлэх ухаан, технологийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх хийгээд шинжлэх ухаан технологийн мэдээллийн баазыг Монгол улсад үүсгэн байгуулах тэрчлэн Монгол улс, Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан зохион байгуулагч, эрдэмтэн юм.
Тухайлбал Мө.Дашийн санаачлага, идэвхитэй үйл ажиллагааны үрээр Монгол улс 1979 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын, 1985 онд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенц, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридийн хэлэлцээрт тус тус нэгдэн орсон түүхтэй юм.
Нээлтийн сэдэв, огноо
Амьд биед ургамлын алкалоидын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл  1994.7.7


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats