Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Цэвэгийн ТОЙВГОО
Монгол Улсын Төрийн Соёрхолт Академич
Ц.Тойвгоо 1917 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Эрхүү хотын Хөдөө Аж Ахуйн техникумыг 1936 онд, 1946 онд Монгол Улсын Их Сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн. 1951 онд Ленинградад биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж доцент цол хүртсэн бөгөөд 1958 онд биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой. 1961 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, 1967 онд Бүх Холбоодын Хөдөө Аж Ахуйн Академийн гадаад гишүүн, 1997 оноос Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн болсон.
Академич Ц.Тойвгоо Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж 50 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийсэн. Тэрээр нэр томъёоны цуврал бичиг, ном, товхимол,  өгүүлэл зэрэг 150 гаруй бүтээл нийтлүүлжээ.
Акадсмич Ц.Тойвгоо "Бог малын төл хүлээн авч бойжуулах тохиромжтой хугацааны шинжлэх ухааны үндэслэл"-ийг боловсруулж нэвтрүүлсний учир 1990 онд Төрийн Соёрхол хүртэж,  "Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” нээлт гаргасаи учир түүнд 1994 онд Монгол Улсын нээлтийн диплом олгожээ.
Нээлтийн сэдэв, огноо
Монгол үхнийн насны краниологийн үзэгдлүүд  1994.7.7


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats