Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Жамбалын ШАГЖ
Анагаах ухааны доктор, Анагаах Ухааны Их Сургуулийн зөвлөх багш
Ж.Шагж 1935 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн.
1959 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Анагаах ухааны дээд сургуулийг Ариун цэвэр-Эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийнхээ дагуу 1959 оноос эрүүл ахуйч мэргэжилтэн. 1966 оноос Анагаах ухааны дээд сургуульд багш, ахлах багш, 1989 оноос зөвлөх багшаар ажиллаж байна.
Мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухааны нээлт хийж мөн 3 бүтээлд патент авсан байна.
Ж.Шагжийн нээлтэд тулгуурлан гаргасан шинэ бүтээл нь олон улсын "РОЛЕКС-1990" уралдааны шагнал хүртсэн. Түүнд 1994 онд "Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын төв”-ийн Б.Явуухулангийн нэрэмжит анхны шагналыг хүртээжээ. Түүнийг 1998 онд "81-р суваг" сонины газар Монгол улсын 108 алдартны 99 дүгээрт тодруулжээ.
Монголын эрүүл ахуйчдын холбооны ерөнхийлөгчөөр 1995 онд сонгогджээ.
Шагж багш ном, сурах бичиг 10-ыг бичиж. эрдэм шинжилгээний 39 өгүүлэл  нийтлүүлж, 17 илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ гадаад дотоодын эрдэмтэд түүний бүтээлээс 35 ишлэл авсан буюу хэвлэж нийтлүүлжээ.
Нээлтийн сэдэв, огноо
Хүн ба хөхтөн амьтадын бүдүүн гэдэсний хэсэгт дулааны энерги үүсэх үзэгдэл  1988.11.5


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats